Why AUBG? MN

Болгар дахь Америкийн их сургууль:
Зүгээр л төсөөлөөд үз

Та өөрийгөө АUBG-д байна гээд төсөөлөөд үз дээ.

AUBG-ийн өвөрмөц Либерал Арт боловсролын систем нь тантай тулж ажиллах бөгөөд танд өсч дэвших, амжилтанд хүрэх олон олон боломжийг нээж өгнө. Давуу талуудаас дурдвал: таван тивээс ирсэн шилдэг профессорууд, цөөн оюутантай анги дүүргэлт, ур чадвар
дадлагад чиглэсэн сургалтын хөтөлбөр, мөн  олон төрлийн мэргэжлийн сонголтуудтайгаас гадна та өөрийн хүсэл тэмүүлэлд тулгуурласан сургалтын хөтөлбөрийг боловсруулах боломжтой. Төгсөгчид маань олон улсад магадлан итгэмжлэгдсэн Америк болон Европын хоёр дипломтой төгсдөг

Та өөрийгөө АUBG-н эрч хүчтэй хамт олны дунд байна гээд төсөөлөөд үз дээ.

AUBG-д уйдах зав ер үгүй. Та оюутны 30 гаруй клубээс сонголтоо хийх боломжтой ба оюутны хотхонд болдог төрөл бүрийн арга хэмжээ, олон улсын илтгэгчдийн хурал хэлэлцүүлэгт чөлөөтэй оролцох боломжтой. Үүнээс гадна AUBG-д Зүүн Өмнөд Европын хамгийн том англи хэлний номын сан, биеийн тамирын заал, гүйлтийн зам, MAC лаб, JMC студи зэрэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй орчинд сурч амьдрах болно. Та хол ойрын 40 гаруй орноос ирсэн гайхалтай залуустай нөхөрлөж харилцан суралцах боломжтой.

Благоевград хотын хувьд гэвэл олон төрлийн хоолны кафе, ресторантай, цэцэрлэгт хүрээлэн, түүхэн газруудтай бөгөөд Софи хот руу нэг цаг, Грек, Македон, Серб улсуудтай хил залгаа оршдог давуу талтай. Мөн Европын дийлэнх нийслэл хотууд руу богино нислэгтэй.

Та өөрийгөө АUBG-г маргааш төгсөж байна гээд төсөөлөөд үз дээ.

Төгсөөд та бүс нутагтаа болон дэлхийн хэмжээнд өөрчлөлт хийхийг эрмэлздэг олон улсын төгсөгчдийн нэгдсэн сүлжээнд орно. Манай төгсөгчид Харвард, MIT, Лондонгийн Эдийн засгийн сургууль зэрэг дэлхийн шилдэг их дээд сургуулиудад үргэлжлүүлэн суралцаж, Гүүгл, БиБиСи, ЮНИСЕФ зэрэг байгуулагуудад ажилладаг бөгөөд амжилттайгаар. өөрсдийн бие даасан бизнесийг бүтээж чаддаг нь бахархууштай.

We are Social