Хэрхэн өргөдөл гаргах вэ?

Та AUBG-д дээд боловсролын гараагаа эхлэхийг хүсч байна уу? Таны авъяас чадвар, академик потенцалыг үнэлэхийн тулд бид дараах бичиг баримтыг нухацтай үздэг ба TOEFL оноо, сургуулийн дүн мөн ярилцлагат илүү их анхаарал хандуулдаг.

Өргөдлийн маягт

Хамгийн түрүүнд  онлайн анкет бөглөж эхэлнэ.

Онлайн анкет эхлүүлэх

Та  CommonApp ашиглах боломжтой.

Нэгээс их өргөдөл битгий гаргаарай.


Эсээ

Та эсээгээ AUBG Элсэлтийн Хороонд (Admissions Committee)
таны тухай илүү ихийг мэдэж авах, AUBG-д яагаад суралцах хүсэлтэй байгаа зорилгыг тань ойлгох, өөрийгөө хэр сайн илэрхийлэх чадвартайг тань харахад туслах байдлаар бичнэ үү. Доорх сэдвийн аль нэгийг сонгож эсээгээ бичнэ үү.

  • Таньд 650 үг байгаа. Азаа үз.
  • Өнөөдөр машинууд хүмүүсийн хийдэг олон ажлыг хийж чаддаг болсон. Таны бодлоор ямар салбарт (хэрвээ байгаа бол) роботууд хүмүүсийг орлохгүй вэ? Яагаад?

Таны эсээ 650 үгэнд багтсан байх хэрэгтэй. Эсээ нь ойлгомжтой байдал, бүтээлч сэтгэлгээ, асуултанд бүрэн хариулсан байдал, өгүүлбэрийн бүтэц, цогцолбор, зөв бичгийн дүрэм болон хэв маяг дээр үндэслэн дүгнэгдэнэ. Энэ  эсээний загвар-г ашиглаж болно.


Тодорхойлох захидал

Таны академик ур чадварыг сайн мэдэх багш, профессор, сургалтын зөвлөх багш нараас 2 тодорхойлох захиа авч тушаана. Англи, Болгар, Орос хэл дээр бичигдсэн байж болно.

Эндээс  тодорхойлох захидалын загвар-г хэвлэн авч болно.


Дүнгийн тодорхойлолт

Хэрэв та ахлах сургуулийнхаа сүүлийн жилд (өөрөөр хэлбэл, дипломоо гардаж авахаасаа өмнө) өргөдөл гаргаж байгаа бол сүүлийн 3 жилд үзсэн хичээлийн нэрсийг дүнгийн хамт мөн жилийн дундаж оноог (GPA) харуулсан сургуулийн албан ёсны дүнгийн тодорхойлолтыг тушаана. Хамгийн багадаа GPA 4.0-оос 3.0 байх хэрэгтэй. Бүх дүнгийн тодорхойлолт нь өргөдөл гаргагчийн нэр, сургуулийн холбоо барих хаяг, сургуулийн албан тушаалтны тамга, гарын үсэгтэй байх ёстой.  Дүнгийн тодорхойлолт англи, герман, орос хэл дээр байж болно.

Хэрэв та ахлах сургуулиа дүүргэсэн бол сургуулийн дипломын хуулбарыг дүнгийн хамт ирүүлнэ үү. Хуулбарыг нотариатаар баталгаажуулж, баталгаат орчуулгын товчоогоор англи хэл рүү хөрвүүлсэн байх шаардлагатай.


Англи хэлний түвшин

TOEFL-ийн албан ёсны оноогоо ETS-ээс AUBG-ийн элсэлтийн албанд ирүүлээрэй. AUBG институтийн код 2451. AUBG хувийн оноо болон онооны хуулбарыг хүлээн авдаггүй болохыг анхаарна уу. Та TOEFL-ийн оноогоо 2 жилийн дотор авсан байх шаардлагатай.

TOEFL-д бүртгүүлэхийн тулд  www.toefl.org хаягаар орно эсвэл  Үнэгүй TOEFL өгөх боломжийг ашиглаарай.

Англи хэлний түвшин тогтоох шалгалт

Шаардлагатай

доод оноо

IBTInternet Based TOEFL

80

ITP TOEFL

550
rPDT - Revised Paper-Delivered TOEFL 60

IELTSInternational English Language Testing System

6.5
Cambridge English (FCE, CAE, CPE) - reported on Cambridge English Scale 180

ECPEExamination for the Certificate of Proficiency in English

650

PTE AcademicPearson Test of English

59

International Baccalaureate (IB) -

IB English A: Literature and English  (HL)
IB English A: Language and Literature
 (SL)

IB English A: Literture (HL)
IB English A; Literature (SL)
IB English B (HL)

More on IB at AUBG


5
5
5
6
6
Advanced Placement – AP English Language &
Composition
or AP Literature & Composition
4

Англи хэл дээрх ахлах сургууль –  High School English waiver -г харна уу.


Mанай түнш Англи хэлний төвүүдэд шалгалтанд бэлдэх боломжтой.

АНУ, Их Британи, Ирланд, Австрали, Шинэ Зеланд, Канадын оршин суугчдын англи хэлний түвшингийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох боломжтой.

Хувийн хэрэг

Таны ололт амжилт, авсан шагналууд бидэнд таны ур чадвар, сонирхол, давуу талыг илүү их мэдэж авахад тусалдаг. Та өөрийнхөө хамгийн ихээр бахархдаг шагналуудын хуулбарыг бидэнд илгээх, өөрийн хамгийн шилдэг бүтээлүүдийг үзүүлэх эсвэл өөрийгөө ямар хүн бэ гэдгийг харуулсан CV-гээ илгээгээрэй. Энэ CV маягт-ыг ашиглана уу.


Ярилцлага

Бид таныг илүү сайн мэдэхийг хүсч байна. Ярилцлаганд орсноор та өөрийн зорилгоо тайлбарлах, амжилт бүтээлээ харуулах, AUBG-ийн төлөөлөгчдөөс асуулт асуух боломжтой юм. Ярилцлага нь биеэр, утсаар, эсвэл Skype-аар байж болох ба бид таны TOEFL-ийн оноог авсны дараа ярилцлагын цагийг товлох болно.


SAT / ACT оноо (Заавал шаардлагагүй)

AUBG-д элсэх мөн санхүүгийн дэмжлэг авахад заавал
SAT эсвэл ACT оноотой байх шаарддаггүй. Гэхдээ оноотой бол AUBG бэлтгэл ангиудтай (MAT 100 болон ENG 100) дүйцүүлэгдэх магадлалтай. Та албан ёсны оноогоо Collegeboard эсвэл ACT-ээр дамжуулан тушааж болно - AUBG институтийн код нь Collegeboard-ых 2451, ACT-гийх 5465.


Санхүүгийн Дэмжлэг Хүссэн Өргөдөл (Заавал шаардлагагүй)

Хэрэгцээнд тулгуурласан санхүүгийн дэмжлэг авах мөн хэрэгцээнд тулгуурласан тэтгэлэгт хамрагдахын тулд санхүүгийн туслалцаа хүссэн маягт -ыг дагалдах шаардлагатай бичиг баримтуудын хамт ирүүлэх ёстой. Та болон таны эцэг эх маягтын зааврыг анхааралтай уншиж, аль болох нухацтай хандах хэрэгтэй. Дэлгэрэнгүй заавар  Монгол хэл дээр байгаа.

Дагалдах бичиг баримтуудыг баталгаат орчуулгын товчоогоор орчуулуулж, гарын үсэг зуруулан тамга даруулсан байх шаардлагатай ба доорхи шуудангийн хаягаар илгээнэ үү. Мөн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх ёстой.


Өргөдөл гаргах хугацаа

Бүрэн гүйцэд өргөдлийг AUBG элсэлтийн алба дараах хугацаанд хүлээн авсан байх хэрэгтэй.

Намрын семестр

3 дугаар сарын 1 – Эртэч шувуу, илүү их тэтгэлэг болон санхүүгийн дэмжлэг авах боломж
6 дугаар сарын 1 – Энгийн элсэлт болон санхүүгийн дэмжлэг

Хаврын семестр

10 дугаар сарын 1 - Европийн Холбооны бус иргэд
11 дүгээр сарын 1 - Европийн Холбооны иргэд

Шуудангийн хаяг

Хэрэв өөрөөр мэдэгдээгүй тохиолдолд доорх хаягаар өргөдлийн бичиг баримтаа ирүүлнэ үү.

Admissions Office
ABF Student Center
American University in Bulgaria
12 Svoboda Bachvarova St.
Blagoevgrad 2700, Bulgaria

Танд өргөдлийн талаарх асуулт байвал бидэнтэй холбоо барина уу.

Элсэлтийн шийдвэр

Болгар дахь Америкийн Их Сургууль (AUBG) ирээдүйн оюутнууддаа элсэлтийн шийдвэрийг мэдэгдэхийг үргэлж хичээдэг. Элсэлтийн алба шаардлагатай бүх бичиг баримтыг хүлээн авсны дараа Элсэлтийн хороо оюутны өргөдлийг хянаж үздэг. Элсэлтийн хорооны шийдвэрийг нууцын зэрэглэлтэй захиагаар оюутны өргөдлийн маягтанд ирүүлсэн шуудангийн хаягаар албан ёсоор мэдэгдэнэ. Албан ёсны мэдэгдлийг ихэвчлэн өргөдлийн бүх бичиг баримтыг хүлээн авснаас хойш 4 долоо хоногийн дотор явуулдаг. Эрт элсэлтийн хугацааны (early admission) үеэр хүлээлт үүсэх магадлалтай.

We are Social