Их Сургуулийн Бэлтгэл Хөтөлбөр (UPP)

Ямар хөтөлбөр вэ?

Манай англи хэлний институтээс (ELI) санал болгодог AUBG их сургуулийн бэлтгэл хөтөлбөр (UPP) нь англи хэлийг сайжруулах хамгийн сайн арга юм. Тус хөтөлбөр нь таны хэлний чадварыг хөгжүүлэхэд туслах бөгөөд та их сургуулийн академик сорилтуудыг амжилттай даван туулж сэтгэл хангалуун байх боломжтой болох юм. AUBG нь ангид (сайн англи хэлээр) хичээлд оролцох, (чөлөөтэй англи хэлээр) илтгэл тавих, (академик англи хэл дээр) их хэмжээний текстийг уншиж, (төгс англи хэлээр) даалгавраа бичихийг шаарддаг. Англи хэлний чадвараа дээшлүүлж, итгэл дүүрэн амжилтанд хүрээрэй!

Ямар ашигтай вэ?

  • Англи хэлний орчин. UPP-д хамрагдсанаар эрчимжүүлсэн англи хэл сурах орчинд орно. 
  • Туршлагатай багш нар. AUBG UPP-ийн өндөр ур чадвартай, туршлагатай багш нар таныг хамгийн сайнаар бэлтгэнэ. 
  • Оюутны хотхоны амьдрал. Та бусад оюутнуудтай хамт AUBG оюутны хотхонд амьдарч, 30 гаруй орны хүмүүстэй найз нөхөд болно. 
  • Клубт оролцох. UPP-д элссэнээр оюутны хотхонд зохиогддог олон төрлийн хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцох боломжтой.
  • Өөртөө итгэх итгэлийг бий болгох. ELI-н төгсөгчид өөрсдийн зан ааш, тэсвэр тэвчээр, чадвартаа итгэл төгс байдгаараа бусдаас ялгардаг.

Танд аль Step (шат) тохирох вэ?

Англи хэлний түвшингээсээ хамаарч та нэг эсвэл хэд хэдэн програмын модульд хамрагдах болно:

  • UPP Step 3 нь TOEFL-ийн өндөр оноо авахад тань тусалж академик сорилтуудыг даван туулахад бэлтгэнэ. 
  • UPP Step 2 нь таныг ахисан түвшиний англи хэлтэй болгоно. 
  • UPP Step 1 нь танд англи хэлийг анхан шатнаас эхлэн суралцахад тусална.

UPP-д хэрхэн элсэх вэ?

AUBG их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэхийн тулд та доорх баримт бичгийг Элсэлтийн Албанд (Admissions Office) ирүүлнэ үү:

  • Онлайн өргөдөл 
  • Эссе 
  • Тодорхойлох захидал 
  • Дүнгийн хуулбар 
  • Англи хэлний ур чадварын тестийн оноо*

* Хэрэв танд ямар нэгэн шалгалтын оноо байхгүй бол ELI-н түвшин тогтоох шалгалтыг өгөх хэрэгтэй.

Хэрэв танд асуулт байвал бидэнтэй холбоо бариарай!

We are Social